Нээлттэй дуудлага худалдааны зар
Дэлгэрэнгүй мэдээлэл
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 687 дугаар тогтоолын дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн балансад бүртгэлтэй хуучин тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.
1.Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр — Нээлттэй —
Гэрээний зүйл — Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах хөрөнгүүд нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн өмч бөгөөд 2007-2013 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа дууссан, ашиглалтын явцад элэгдэлд орж хуучирсан, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслүүд байгаа болно. —
Дуудлагын худалдаа болох хугацаа — 2025 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 10:00 цагт —
Дуудлагын худалдаа болох газар — Дархан-уул аймаг, 16-р баг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн оффиссын хурлын заал —
Худалдах доод үнэ — Дуудлагаар худалдах хөрөнгийн нэр: Хавсралтаар үзүүлэв
Худалдах доод үнэ: Хавсралтаар үзүүлэв —
Дуудлагын худалдаанд тавих
дэнчингийн хэмжээ — Хавсралтаар үзүүлэв —
Ялсан этгээдийг тогтоох журам — Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна. —
Худалдах. худалдан авах гэрээний
ерөнхий нөхцөл — Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. —
Дэнчин байршуулах данс — - Хүлээн авагч байгууллага: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
- Дансны дугаар: Голомт банк 4305155738
- Дансны нэр: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК —
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн байранд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
3.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ирж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 88021260, 99461656 утсаар лавлана уу.