Нээлтийн огноо: 25-07-24
Анкет хүлээн авах хугацаа: 2024-08-08
Тавигдах шаардлага:
- Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй;
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Санхүү, эдийн засгийн чиглэлээр ахлах эсхүл удирдах түвшний ажлыг 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
- Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байх;
- Мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
- Төрийн өмчит уул уурхайн компанид ажиллаж байсан бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн урт болон дунд хугацааны үйлдвэрлэлтийн бизнес төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт,санхүү мөнгөн урсгалын зохистой харьцааг хангасан стратеги бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх.
- Бизнес төлөвлөгөө боловсруулах, батлуулах, тоног төхөөрөмж, бараа материалын хангамж, нөөц бүрдүүлэлт, зардал, шаардагдах хүчин зүйлийн төлөвлөлтийг ханган ажиллах.
- Санхүүгийн тайлан тэнцлийг НББОУС, СТОУС, Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тайланг гүйцэтгэх, хяналт тавих.
- Татварын тайлангуудыг Татварын ерөнхий хууль, холбогдох татварын хуулиудын хүрээнд үнэн зөв гаргаж мэдээлэх, тайлангийн гүйцэтгэлд хяналт тавих.
- Компанийн санхүүгийн мэдээлэл хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах.
- Компанийн санхүү бүртгэлийн систем, дансны бичилт, анхан шатны бүртгэл хөтлөлт, баримт боловсруулалтыг сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих.
- Хөрөнгө оруулалтын өртөг, зардалын тооцоо.г гаргах, техник эдийн засгийн тооцоолол хийх, эдийн засгийн шинжилгээ хийх, өртөг зардлыг бууруулах чиглэлээр зохион байгуулалт хийж ажиллах.
- Хөрөнгө оруулалтын тендер зарлах, хууль тогтоомжийн хүрээнд удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих
- Уул уурхай болон гангийн үйлдвэрлэлийн техник технологийн процесс, ашиглалт үйлчилгээнд хэрэглэх техник хэрэгсэл, бараа материал, сэлбэг болон бусад материалын төлөвлөлт, техник болон ашиглалтын стандарт шаардлагыг судлах, нийлүүлэлтэнд чанар стандартыг хангах, хяналт тавих.
- Хөрөнгө оруулалт, худалдан авалтын бараа материалын бүртгэл системийг хангах, хяналт тавих.
- Компаний бизнес төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг хангах зорилгоор тээвэр ложистикийн үйл ажиллагааны зохистой, найдвартай байдал, зохион байгуулалтанд хяналт тавих, холбогдох хэлтэс газруудад дэмжлэг үзүүлэх чиглэл өгөх, удирдлагаар хангах, хяналт тавих.
- Компаний бизнес төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг хангах зорилгоор бүтээгдэхүүний борлуулалтанд хяналт тавих, бараа материалын худалдан авалтын төсөв, төлөвлөгөө, бүртгэлийн системд хяналт тавьж, удирдлагаар хангах.
- Худалдан авалт, борлуулалтын тендер, гэрээний төсөл бэлтгэх, удирдлагад танилцуулах, гэрээ хэлцэл хийх төслийг хянах.
- Хөрөнгө оруулалт, борлуулалтын өртөг зардлыг тооцох, төлөвлөх, бууруулах чиглэлээр удирдлагаар ханган ажиллах.
- Шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахад техникийн чанар, стандартыг бүрэн хангах.
- Бэлтгэн нийлүүлэгчидээс бүтээгдэхүүний чанарын сертификат, лабораторийн шинжилгээний үр дүн болон бусад шаардлагыг тавих, ханган ажиллах, хяналт тавих.
- Борлуулах бүтээгдэхүүний чанар стандарт, лабораторийн шинжилгээний үр дүнд хяналт тавих.
- Уул уурхай, гангийн үйлдвэрлэлтийн бараа материал, сэлбэгийн нөөцийн сан бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах.
- Уул уурхай болон гангийн үйлдвэрийн хагас, эцсийн бүтээгдэхүүний чанар стандартыг хангах, чанарын үзүүлэлтэд хяналт тавих.
- Компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, бүтээгдэхүүний борлуулалт, тээвэрлэлт ложистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, удирдлагаар хангах, тасралтгүй хэвийн ажиллагааг хангах.
- Ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой ажлуудыг удирдан зохион байгуулах .
- Нэгжийн хэмжээнд олон нийттэй харилцах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих.
Төлөв:
Бүтэн цагийн
Байршил:
Дархан-Уул аймаг