Нээлтийн огноо: 23-07-24
Анкет хүлээн авах хугацаа: 2024-08-06
Тавигдах шаардлага:
- Санхүү, нягтлан бодогч мэргэжилтэй;
- Бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх;
- Мэргэшсэн нягтлан бодогч байх;
- Нягтлан бодох бүртгэлээр 7-аас доошгүй жил үүнээс ерөнхий, ахлах нягтлан бодогчоор 3-аас доошгүй жил ажилласан бол давуу тал болно.
- Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх;
- Төрийн өмчит уул уурхайн компанид ажиллаж байсан бол давуу тал болно;
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт болон Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу гаргуулж батлуулах
- Компанийн бизнес төлөвлөгөө, үйлдвэр, уурхайн мэдээ тайлан, Санхүү эдийн засгийн хэлтсээс гаргаж баталсан өртөг, зардлын хуваарилалт болон шаардлагатай бусад анхан шатны баримтыг боловсруулж сар бүр цех хэлтсүүдийн зардал, бэлэн бүтээгдэхүүний өртөгийн бүртгэлийг хөтөлж гаргахад хяналт тавих,
- Компанийн авлага, өглөг, татвар, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих,
- Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын хөтлөлт, бүрдүүлэлтэд хяналт тавих, санхүүгийн баримтад 2 дугаар гарын үсэг зурах
- Компанийн хөрөнгийн бүртгэлийг нэгдсэн удирдлагаар хангах хөрөнгийн тооллогыг хуулийн хугацаанд зохион байгуулах, үр дүнг шийдвэрлэхэд хяналт тавих
- Компанийн мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, ашиглалт зарцуулалт зэрэгт байнгын хяналт тавьж, эргэлтийг сайжруулах ажлыг компанийн хэмжээнд зохион байгуулах
- Компанийн санхүүгийн тайланд тусгагдсан авлага, өглөгийг барагдуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
- Компанийн шилэн дансны мэдээллийг хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлэхэд анхаарч хяналт тавьж ажиллах
- Компанийн Ахлах нягтлан бодогч,тооцооны нягтлан бодогч, няравуудын санхүүгийн тайлан, бүртгэл хөтлөлтөд хяналт тавих,удирдлага зохион байгуулалтаар хангах,
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
- Урт болон дунд, жилийн бизнес төлөвлөгөөний төсөлд санал өгөх,
- Компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчид нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
- Монгол улсын нягтлан бодох бүртгэл, татвар, даатгал бусад холбогдох хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэж, бүртгэл хөтлөлтөндөө мөрдөж ажиллах
Төлөв:
Бүтэн цагийн
Байршил:
Дархан-Уул аймаг