Нээлтийн огноо: 23-07-24
Анкет хүлээн авах хугацаа: 2024-08-06
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй байх
- Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, хяналт, мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ажлын дадлага туршлагатай байх
- Төрийн өмчит уул уурхайн компанид ажиллаж байсан бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хууль тогтоомж, Компаний дүрэм журам заавар, Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;
- Компанийн нэгж хэсгүүдйн дотоод үйл ажиллагаа нь батлагдсан дүрэм журам, технологийн заавар, аюулгүй ажиллагааны зааварт нийцэж буй эсэх, үйлдвэрлэлийн гологдол, саатлын шалтгаан нөхцлийг тодруулах, дүн шинжилгээ хийх, техник технологийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний чанар, шалтгаан нөхцлийг судлан тогтоох, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарт хяналт шалгалт хийх,
- Компаний үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хяналт шалгалт хийх;
- Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд хяналт шалгалт хийх;
- Өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү бүртгэл, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх;
- Худалдан авах бараа, бүтээгдэхүүн,ажил үйлчилгээний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх;
- Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний чанар, гүйцэтгэлд хяналт шалгалт хийх;
- Компанийн хэмжээнд дотоод хяналтын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх
- Дотоод хяналтын хэлтсийн сар, улирал, жилийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх, тайлагнах
- Гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу дотоод хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт шалгалтын дүнг танилцуулах
- Сар, улирал, жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан, батлуулах, гүйцэтгэлийг хугацаанд нь тайлагнах
- Дотоод хяналтын хэлтсийн ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах
- Компанийн хурал зөвлөгөөнд оролцох, санал солилцох, шийдвэр гаргуулах
Төлөв:
Бүтэн цагийн
Байршил:
Дархан-Уул аймаг