Нээлтийн огноо: 02-10-24
Анкет хүлээн авах хугацаа: 2024-10-16
Тавигдах шаардлага:
- Мэргэжилтэй, бүрэн дунд /МСҮТ, мэргэжил олгох сургалтаар мэргэжил эзэмшссэн/
- Мэргэжил-Цахилгаан ба хийн гагнуурчин
- Мэргэжилийн зэрэг 3 ба түүнээс дээш
- Өндөр даралтын шугам хоолойд гагнуур хийж чаддаг байх, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
- Ур чадвар-“Хувь хүний чадвар”
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Цахилгаан хийн гагнуурын ажил чанар, стандарт, норм нормативийн шаардлага хангасан байх.
- Цахилгаан хийн гагнуурын ажил гүйцэтгэж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүл
- Цахилгаан ба хийн гагнуурчин нь өөрт ногдсон үүргийг өөрийн биеэр хариуцан шаардлагатай түвшинд бүрэн биелүүлнэ. Хариуцсан ажилдаа өөриймсөг бус хандаж, заасан чиг үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн нөхцөлд хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээнэ.
- Гагнуурын ажлын үед дагаж мөрдөх аюулгүй ажиллагааг чанд баримтлах
- Хүчилтөрөгч станцууд, Компрессор станцын тоног төхөөрөмж, даралтат сав, шугам хоолойд гарсан гэмтэл, засварт гагнуурын ажлыг гүйцэтгэх
- Тоног төхөөрөмж шинээр суурилуулах, шугам хоолойн өөрчлөлт шинэчлэлтийн үед гануурын ажил гүйцэтгэх
- Өндөрт цахилгаан ба хийн гагнуурын ажил гүйцэтгэх
- Үйлдвэрийн усан хангамж, дулаан хангамжийн ерөнхий магистрал инженерийн шугам сүлжээ, байгууламж, Дулаан дамжуулах төв, Насос станцын тоноглол шугам хоолойн засвар үйлчилгээ, өөрчлөлт шинэчлэлийн үед сантехникийн тоноглол, шугам хоолойн угсралтын үед гагнуурын ажил гүйцэтгэх
- Үйлдвэрийн цех, хэсэг, нэгжийн халаалт, халуун-хүйтэн усны шугам хоолойн гагнуурын ажлыг гүйцэтгэх
- Өндөр даралтын хүчилтөрөгчийн /140 кгх/см2/ шугам хоолой гагнах
- Туннель газрын доорх байгууламж, шугам хоолойд гагнуурын ажил гүйцэтгэх
Төлөв:
Бүтэн цагийн
Байршил:
Дархан-Уул аймаг