Ахлах мэргэжилтэн

Үндсэн нэгж: Хуулийн хэлтэс

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.

Нээлтийн огноо: 01-10-24
Анкет хүлээн авах хугацаа: 2024-10-15
Тавигдах шаардлага:
  • Дээд, бакалавр түүнээс дээш
  • Худалдан авалтын чиглэлээ 5-аас доошгүй жил ажилласан байх
  • Мэргэжил - Инженер, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
  • Хүчин төгөлдөр А3 сертификаттай байх
  • Чадвар - Худалдан авалтын жилийн захиалгын нэгтгэл бэлтгэж батлуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг холбогдох материалыг үндэслэн боловсруулж батлуулах, тайлагнах, худалдан авалтын цахим системийн ADMIN-аар ажиллаж, эдгээр системд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайланг оруулах чадвартай байх
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • 1.Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах
  • 2.Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -д батлагдсан төлөвлөгөөг нийтэлж ил тод мэдээллээр хангах
  • 3.Батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой материалыг хууль, журмын дагуу боловсруулж бүрдүүлэх, архивлах
  • 4.Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж, үнэлгээний хороог хуульд нийцүүлэн хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж ажиллана
  • 5.Үнэлгээний хорооны гишүүдийн цагийн бүртгэлийг хөтлөх
  • 6.Гэрээ байгуулах эрх олгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудтай худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэрээний төсөл боловсруулах, холбогдох удирдлагуудад танилцуулан батлуулах
  • 7.Батлагдсан төлөвлөгөөний дагуу шууд худалдан авалтыг зохион байгуулах
  • 8.Хэлтсийн тендер хариуцсан мэргэжилтнүүдийн хийж гүйцэтгэж буй ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох заавар зөвлөмж өгөн, мэдээллээр хангаж ажиллах
Төлөв:

Бүтэн цагийн

Байршил:

Дархан-Уул аймаг


Хүний нөөцтэй холбогдох

Дархан-Уул аймаг,
Дархан сум, 16-р баг, Үйлдвэрийн бүс,
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК

hr@dmp.mn

7555-0011