Захиргаа удирдлагын газрын дарга

Үндсэн нэгж: Захиргаа удирдлагын газар

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.

Нээлтийн огноо: 20-07-24
Анкет хүлээн авах хугацаа: 2024-08-02
Тавигдах шаардлага:
  • Бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Удирдах түвшний ажлыг 10 ба түүнээс дээш жил, үүнээс 5-аас дээш жил нь төрийн өмчит уул уурхайн компанид удирдах албан тушаалд ажилласан байх
  • Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх
  • Төрийн өмчит уул уурхайн компанид ажиллаж байсан бол давуу тал болно
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Компанийн эрхэм зорилго, үнэт зүйлд тулгуурласан соёлыг бүрдүүлэх, дотоод уур амьсгалыг сайжруулах, аливаа өөрчлөлт шинэчлэлд дасан зохицох, байгууллагын соёлыг хэвшүүлэхэд удирдлага болон бусад ажилтнуудтай хамтран ажил олгогчийн брэндийн нэр хүндийг бататгах
  • Хүний нөөцийн бодлого, хөтөлбөр боловсруулахад оролцох, шаардлага хангасан хүний нөөцөөр хангах, хүний нөөцийн хөгжил, чадамж, карьер өсөлтийн бодлогоыг хэрэгжүүлэх
  • Ажилтны нийгмийн асуудал, цалин хөлс, шагнал урамшуулал, эрүүл мэнд, орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах
  • Компанийн нэгжийн зохион байгуулалт, бүтэц, орон тооны төлөвлөлтийг боловсруулах, үнэлгээ өгөх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих
  • Захиргаа удирдлагын бодлого, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг удирдлагаар хангах, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих
  • Нэгж хэсгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, хариуцлагын хэмжүүрийг тодорхойлох, хэрэгжүүлэх
  • Нэгж, хэсгийн үйл ажиллагааны болон захиргааны дүрэм, журам, заавар гаргах, удирдан чиглүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах
  • Манлайлалын хөгжил, менежментийг хөгжүүлэх
  • Удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих
  • Бодлого боловсруулах болон стратегийн төлөвлөлтийн ажилтнуудын үйл ажиллагааг удирдах, манлайлах
  • Хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт бүрдүүлэлт, гүйцэтгэлд хяналт тавих
  • Компанийн хэлэлцээр, хурал, олон нийтийн арга хэмжээ, чуулган, форумд байгууллагыг төлөөлөн оролцох
  • Ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой ажлуудыг удирдан зохион байгуулах
  • Хэлтэс нэгжүүдийн ажлын уялдаа холбоо, мэдээллийн солилцоог хялбаршуулан мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах
  • Компанийн соёл, бүтээмж чанарын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Хүний нөөцийн урлаг, соёл, спортын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх
  • Гүйцэтгэх удирдлагаас өгсөн захиргааны ажил үүргүүдийг хариуцан ажиллах
  • Нэгж хэсгийн үйл ажиллагааны сар, улирал, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлд хяналт тавих, тайлангийн хурлыг хагас жил, бүтэн жилээр зохион байгуулах
  • ЗУГ-ын харьяа нэгжийн дарга, ахлах мэргэжилтэн, ахлах инженерүүд, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хяналт тавих
Төлөв:

Бүтэн цагийн

Байршил:

Дархан-Уул аймаг


Хүний нөөцтэй холбогдох

Дархан-Уул аймаг,
Дархан сум, 16-р баг, Үйлдвэрийн бүс,
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК

hr@dmp.mn

7555-0011